Ахмадууд 50 хувийн хөнгөлөлттэй үнээр сувилалд хэвтэх боломжтой болно

“УИХ-аас Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2024 оны зургаадугаар сарын 5-ны өдөр баталснаар 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ.

Тус хуулийн өөрчлөлтийн хүрээнд дараах заалтуудыг шинээр тусгаж, зарим заалтыг өөрчилжээ. Тодруулбал,

– Ахмад настанд үзүүлэх үйлчилгээний нэр төрөл, санхүүжилтийг нэмэгдүүлсэн. Үүнд,

Нийгмийн халамжийн сангаас ахмад настанд зориулан олгож байгаа нийт зардлын 10-аас доошгүй хувийг ахмад настны нийгмийн оролцоог дэмжих, хөгжлийг дэмжих үйлчилгээнд зарцуулах.
Асрамжийн үйлчилгээг хөгжүүлэх, хувийн асрамжийн газар байгуулахад болон үйл ажиллагаагаа явуулахад төрөөс үзүүлэх санхүүжилтийн дэмжлэгийг тодорхой зааж нэмэгдүүлсэн.

– ЭМЯ-наас магадлан итгэмжлэгдсэн 30 орчим сувиллын газраас сонгон 50 хувийн хөнгөлөлттэй үнээр сувилуулах боломжтой болжээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.