Өнөөдөр 53 вагон буюу 3,180 тонн АИ-92 автобензиныг холбогдох өртөөд дээр буулгаж байна

Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 53 вагон буюу 3,180 тонн АИ-92 автобензин импортлон оруулж, холбогдох өртөөд дээр буулгаж байна.

1. Импортын хуваарилалт:

Толгойт өртөө – 26 вагон

Рашаант өртөө – 4 вагон

Замд яваа (Сүхбаатар өртөөнөөс хөдөлсөн) – 23 вагон

2. Замд явж буй 23 вагоны чиглэл:

Сүхбаатар өртөөнөөс хөдөлсөн 23 вагон дараах өртөөд рүү тээвэрлэгдэж байна:

Рашаант өртөө – 4 вагон

Улаанбаатар өртөө – 5 вагон

Толгойт өртөө – 4 вагон

Дархан өртөө – 5 вагон

Сайншанд өртөө – 5 вагон

3. Импортын нийлүүлэлтийн нөхцөл байдал:

ОХУ-аас нийлүүлэгдэх АИ-92 автобензиний хэмжээ эрс нэмэгдэж, ирэх өдрүүдэд ердийнхөөс хоёр дахин их хэмжээний импорт хийгдэхээр төлөвлөгдөж байна.

Мөн БНХАУ-аас худалдан авч буй АИ-92 автобензиний эхний ачилт өнөөдөр (10 дугаар сарын 27-нд) хийгдэж, Монгол Улсын нутаг дэвсгэрт ирэх лхагва гарагт (10 дугаар сарын 29-нд) орж ирэхээр төлөвлөгдөж байна гэж АҮЭБЯ-наас мэдээллээ.

Энэ мэдээг хуваалцах :

One thought on “Өнөөдөр 53 вагон буюу 3,180 тонн АИ-92 автобензиныг холбогдох өртөөд дээр буулгаж байна

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.