Хятадын Далиан хотод болсон спорт өрөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын баг 29 медаль хүртжээ.
Энэ удаагийн тэмцээнд 30 гаруй орон оролцсоноос манай улсаас 6-60 насны 64 тамирчнаа илгээж хоёр алт, найман мөнгө, 19 хүрэл, нийт 29 медаль хүртсэн амжилттай эх орондоо ирж байгаа юм. Ингэснээр Монголын спорт өрөлтийн шигшээ баг Хятад, Сингапур, Солонгос, Малайз зэрэг улсад зохион байгуулсан олон улсын тэмцээнээс нийт 119 медалийг эх орондоо авчирчээ. Тэд ирэх оны зургаадугаар сард Хятадын нээлттэй тэмцээнд оролцох урилга авсан байна.


