10 аймгийн 20 сумын Эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн автомашин хүлээлгэн өглөө

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх тогтолцоог бэхжүүлж, хүртээмжийг нэмэгдүүлэх”-ээр тусгасан. Уг зорилтыг хэрэгжүүлэхээр ЭМЯ-наас хэд хэдэн ажил хэрэгжүүлж байгаагийн нэг нь сумдын эрүүл мэндийн төвийг туулах чадвар сайтай, бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн автомашинаар хангах юм.

Дэлхийн банкны санхүүжилтээр “Монгол Улсад КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл”-ийн хүрээнд түргэн тусламжийн 20 автомашин хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа боллоо. Тус үйл ажиллагааны үеэр эмнэлгийн зориулалтаар бүрэн тоноглосон автомашинуудыг түргэн тусламжийн машин нэн хэрэгцээтэй байгаа Баянхонгор, Булган, Дархан-Уул, Дорнод, Дундговь, Сэлэнгэ, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий зэрэг нийт 10 аймгийн 20 сумын Эрүүл мэндийн төвд шилжүүлэн, түлхүүрийг нь гардуулж өглөө.

Нээлтийн үеэр Сайд Т.Мөнхсайхан “Үндэсний хэмжээний яаралтай тусламжийн тогтолцоог шинэ шатанд гаргахад түргэн тусламжийн чиглэлээр тусгайлан тоноглосон автомашинуудын хэрэгцээ өндөр гэдгийг онцлоод ЭМЯ-аас ирэх жилүүдэд бүх сумдын ЭМТ-үүдээ эмнэлгийн зориулалтаар тоноглогдсон, зөөврийн амьсгалын аппараттай, дефибрилятортой, хүчилтөрөгчийн баллонтой туулах чадвар сайтай машинаар хангах бодлого барьж ажиллана” хэмээн мэдэгдлээ. Харин Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Таехюн Ли “Toyota Land Cruiser 78 маркийн энэхүү автомашин нь Монгол орны цаг агаарын нөхцөлд тусгайлан зориулж тоноглосон, туулах чадвар нэн сайн” гэдгийг онцоллоо. 

“Монгол Улсад КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл”-ийн хүрээнд нийт 75 автомашин нийлүүлэх бөгөөд өнөөдрийн байдлаар ийнхүү эхний 20 машиныг нь хүлээлгэж өглөө. Үлдсэн 55 машин нь оноос өмнө орж ирэх аж. 

Энэ мэдээг хуваалцах :

One thought on “10 аймгийн 20 сумын Эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн автомашин хүлээлгэн өглөө

  1. Unquestionably consider that which you said. Your favourite justification appeared to be on the
    internet the easiest factor to be mindful of. I say to you,
    I certainly get annoyed whilst other people consider worries that they plainly don’t recognize
    about. You controlled to hit the nail upon the highest and defined out the
    entire thing with no need side-effects , people can take a signal.
    Will probably be again to get more. Thanks

    Feel free to visit my blog: warna guide paito sydney

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.