Үндэсний бөхийн өсвөр, залуучуудын УАШТ -ний бүртгэл маргааш болно

Үндэсний бөхийн өсвөр, залуучуудын 2025 оны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 31-нд эхлэх бөгөөд барилдааны бүртгэлийг маргааш зохион байгуулна.

Барилдаан 16, 17, 18, 19-20 гэсэн дөрвөн насны ангиллаар 3 өдрийн турш болох юм. Эл барилдаанд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн харьяат тэнд сурч, амьдардаг, аймаг болон дүүргийн аварга шалгаруулах барилдаанд түрүүлсэн, мөн бөхийн дэвжээд, нийгэмлэг клуб, биеийн тамирын сургуулиудаас тус бүр нэг төлөөлөл оролцох ажээ.

Өсвөр, залуучуудын УАШТ-ий түүхэнд улсын арсланд цолонд хүрсэн найман бөх зодоглож байжээ. Тодруулбал, улсын арслан М.Мөнгөн, Д.Азжаргал, Х.Мөнхбаатар, Д.Ганхуяг, Р.Пүрэвдагва, Ц.Содномдорж, Б.Орхонбаяр, Э.Батмагнай нар зодоглож байв. 2025 оны наадмын түрүү бөх, улсын отгон арслан Э.Батмагнай үндэсний бөхийн өсвөрийн УАШТ-д гурван удаа түрүүлж байв. Харин улсын арслан Х.Мөнхбаатар мөнгө, Д.Азжаргал мөнгө, хүрэл медаль хүртэж байсан түүхтэй. Мөн улсын арслан М.Мөнгөн 1969 онд түрүүлж байжээ.

Түүнчлэн аварга цолтой найман бөх улсын аваргад оролцож байсан аж.  

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.