Казахстан улстай тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Засгийн газраас Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир нар /2025.10.30/ УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид өргөн барилаа.

Хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын хуралдаануудаар холбогдох асуудлыг хэлэлцэх хүрээнд Бүгд Найрамдах Казахстан Улсын Хөдөлмөр, хүн амын нийгмийн хамгааллын яамтай хэлэлцээрийн төсөл боловсруулах асуудлаар Монгол Улсын Засгийн газар шинжээчдийн ажлын хэсгийг байгуулан ажиллаж 17 удаагийн хэлэлцээ хийж, Хэлэлцээрийн төслийг эцэслэн боловсруулсан байна.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны мэдээлснээр, энэхүү хэлэлцээрийг соёрхон баталснаар Монгол Улс болон Бүгд Найрамдах Казахстан Улсын иргэд нь энэ хоёр улсад ажилласан жил, шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох, Монгол Улсын иргэд БНКУ-аас хуримтлалын тэтгэврийг тогтоолгон авах боломж бүрдэнэ. Ингэснээр тухайн хүний ирээдүйн нийгмийн баталгаа сайжрах юм.

Монгол Улсын Засгийн газар нь хилийн чанадад ажиллаж, амьдарч байгаа иргэдийнхээ нийгмийн баталгааг сайжруулах зорилгоор Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Унгар Улс, Бүгд Найрамдах Польш Улс, Бүгд Найрамдах Турк Улс, Бүгд Найрамдах Чех Улс зэрэг 6 улстай нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулан, хэрэгжүүлэн ажиллаж байна.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.