Зэвсэгт хүчний 167-р анги ахмадад ээлтэй байгууллагаар тодорлоо

Өмнөговь аймагт “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд Ахмад настны тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор “Ахмадад ээлтэй буухиа” аяныг 15 сум, 60 байгууллагын дунд 2 сарын хугацаанд зохион байгуулж, дүнгээ гаргажээ.

Аяны хүрээнд байгууллагууд “Ахмадын сан” болон ажилтныг тэтгэвэрт бэлтгэх орон тооны бус ажлын хэсэг байгуулан, тэтгэвэрт бэлтгэх хөтөлбөр гарган ажилласан байна.

Өмнөговь аймгийн ЗДТГ-аас “Ахмадад ээлтэй байгууллага”-аар Зэвсэгт хүчний 167 дугаар ангийг тодруулж, батламжийг тус ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга хошууч Г.Бат-Амар гардан авчээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.