УИХ-ын гишүүн П.Мөнхтулга Дэлхийн хошой аварга Б.Эрмүүнзаяаг хүлээн авч уузлаа

УИХ-ын гишүүн П.Мөнхтулга 100 буудалт даамын Дэлхийн хошой аварга болсон Монголын анхны тамирчин Баянмөнхийн Эрмүүнзаяа охиныг хүлээн авч уулзлаа.

Б.Эрмүүнзаяаг Турк улсын Анталья хотноо болсон 100 буудалт даамын өсвөр, залууучуудын ДАШТ-д явахад УИХ-ын гишүүн П.Мөнхтулга тийзний зардал болон бусад мөнгөн тусламж үзүүлсэн байна. Ийнхүү эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд дуурсгасан оюунлаг охиныг ээжийнх нь хамт Төрийн ордонд хүлээн авч уулзан, цаашдын сурлага, спортын их замд нь амжилт хүсэж, цаашид тусалж дэмжихээ илэрхийллээ.

Б.Эрмүүнзаяагийн хувьд, дэлхийн даамын аваргын 3 төрөлт тэмцээнээс 3 дараалан аваргалж 7 алт, 1 мөнгөн медалийн эзэн болж Монголыг рекордыг тогтоосон юм. Тэрээр Архангай аймгийн “Даам Месси” клубт клубт Олон улсын их мастер Д.Баттулгын удирдлага дор бэлтгэлээ базаадаг юм.

Энэ мэдээг хуваалцах :

One thought on “УИХ-ын гишүүн П.Мөнхтулга Дэлхийн хошой аварга Б.Эрмүүнзаяаг хүлээн авч уузлаа

  1. Hello there! I know this is kind of off topic but I was wondering if you knew where I could find a captcha plugin for my
    comment form? I’m using the same blog platform as
    yours and I’m having problems finding one? Thanks a lot!

    Feel free to surf to my blog post … Efficace Fundexis

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.