Канад Улстай ХАА, эрчим хүч, зам тээврийн салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд анхаарна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Стивен Дауст-ыг 2025 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч уулзжээ.

Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улс нь Хойд Америкийн бүс нутаг дахь чухал “гуравдагч хөрш”, томоохон хөрөнгө оруулагчдын нэг, дотно түнш Канад Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгдгийг тэмдэглэж, цаашид хоёр улсын “Иж бүрэн түншлэл”-ийг бэхжүүлэх, ингэхдээ худалдаа, эдийн засаг, боловсрол, хүмүүнлэг зэрэг харилцан ашигтай бүхий л салбарт өргөжүүлэх, хоёр орны аймаг, муж хооронд холбоо тогтоох, хамтын ажиллагаа хөгжүүлэхийн чухлыг онцлов.

Элчин сайд С.Дауст Канад Улсын Гадаад хэргийн сайд А.Ананд-ын мэндчилгээг уламжилж, ардчиллын үнэт зүйлсэд суурилсан Монгол, Канадын түншлэлийг бүх талаар өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвх санаачилгатай ажиллахаа илэрхийлэв.

Ялангуяа уул уурхайгаас гадна хөдөө аж ахуй, эрчим хүч, зам тээвэр зэрэг салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэх, Канадын Засгийн газраас Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг өргөжүүлэхэд ач холбогдол өгч байгааг онцолжээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.