НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Хүний эрхийн төлөв байдлын нэгдсэн хэлэлцүүлгийн Ажлын хэсгийн 50 дугаар хуралдаан 2025 оны 11 дүгээр сарын 3-аас 14-ний өдрүүдэд Швейцарын Холбооны Улсын Женев хотноо хуралдаж байна. Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг тэргүүтэй Засгийн газрын төлөөлөгчид Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлын дөрөвдүгээр тайланг 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хэлэлцүүллээ.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2006 оны 60/251 тоот тогтоолд үндэслэж НҮБ-ын гишүүн улсууд өөрийн орны хүний эрхийн нөхцөл байдал, нэгдэн орсон хүний эрхийн олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийн тайлангаа Хүний эрхийн зөвлөлийн Хүний эрхийн төлөв байдлын нэгдсэн хэлэлцүүлгийн Ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцүүлдэг болсон. Манай улс анхны тайлангаа 2010 онд, удаахыг 2015 онд, гуравдугаар тайланг 2020 онд тус тус хэлэлцүүлж байсан.
Энэ удаагийн хуралдааныг Хүний эрхийн зөвлөлийн Дэд Ерөнхийлөгч Разван Рузу даргалж, 78 улс үг хэлэв. Үг хэлсэн улсууд Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлын дөрөвдүгээр тайланг хэлэлцүүлж байгаад талархал илэрхийлэн өнгөрсөн жилүүдэд тодорхой ахиц гаргасныг цохон тэмдэглээд дараагийн жилүүдэд авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны зөвлөмжүүд өгөв.
Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын Ерөнхий прокурорын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Гэр, бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Боловсролын яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба зэрэг байгууллагын төлөөллөөс бүрдсэн бүрэлдэхүүн нь гишүүн улсуудаас өгсөн асуулт, зөвлөмжүүдэд хариу өглөө. Улс орнууд хүүхдийн эрх, хүүхдийн хөдөлмөр, ахмад настны эрх, хэвлэлийн эрх чөлөө, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, ЛГБТКюАй хүмүүсийг ялгаварлан гадуурхалтаас хамгаалах, гэр бүлийн хүчирхийлэл, агаарын бохирдол, жендэрийн тэгш байдал, шүүхийн хараат бус байдал, авлигатай тэмцэх зэрэг өргөн хүрээний асуудлыг хөндөж хэлэлцэв.
Цаашид Гадаад харилцааны яам нь хүлээн авсан зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг холбогдох байгууллагатай хамтран боловсруулж Засгийн газраас батлуулахаар төлөвлөж байна гэж ГХЯ-наас мэдээллээ.


Do you mind if I quote a couple of your posts as long as I provide credit and sources back to your
website? My website is in the exact same niche as yours and my
users would genuinely benefit from a lot of the information you provide here.
Please let me know if this alright with you. Thanks!
Also visit my web-site; 888 NEW
We absolutely love your blog and find almost all of your post’s to
be just what I’m looking for. Do you offer guest writers to write content in your case?
I wouldn’t mind creating a post or elaborating on many of the subjects you write with regards to here.
Again, awesome weblog!
Here is my site … MV88
Good post. I will be experiencing some of these issues as well..
My web-site :: More information (Donnell)