“Мод тарих үндэсний өдөр”-ийн хүрээнд дараах 10 байршилд мод тарина

2010 оноос жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг бүх нийтээр “Мод тарих үндэсний өдөр” болгон зарласан. Энэхүү өдрийг бүх нийтээр мод, бут, сөөг, цэцэг тарих, цаашид арчлан хамгаалах, түүнийгээ амьдралын хэв маяг болгон хэвшүүлэхийг ард иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хандивлагч нарт сурталчлах зорилгоор тэмдэглэн өнгөрүүлдэг.

Харин энэ намрын хувьд уг өдрийн хүрээнд мод тарьж, арчлан ургуулах үйл ажиллагааг есдүгээр сарын 24-нөөс аравдугаар сарын 26-ныг дуустал зохион байгуулах юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2024 оны намрын мод тарих үйл ажиллагааг нийслэлд энэ сарын 5-наас эхлэх бөгөөд дараах 10 байршилд мод тарих юм.

1. Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо “IGM” цэцэрлэгт хүрээлэн

2. Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Түргэний гол дагуух “Ногоон хэрэм” зурвас.

3. Налайх дүүрэг, 7 дугаар хороо, “Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэн”.

4. Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, “Баянгол цэцэрлэгт хүрээлэн”.

5. Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, “Инчон мөрөөдлийн төгөл”.

6. Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, дээд салхит “Хайрхан хөгжлийн төв”.

7. Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Айцын ам.

8. Баянзүрх дүүрэг, 20 хороо, Гачууртын зам-1, “УБЗАА-Мод үржүүлгийн газар”

9. Богд хаан уул ДЦГ -Уул уурхайн байгууллагууд

10. Тэрбум мод сан

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.