Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд байрладаг “Эрт илрүүлэг, оношилгооны төв”-ийг ашиглалтад орууллаа.
Энэхүү төв ашиглалтад орсноор дүүргийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй, шаардлагатай тусламжийг цаг алдалгүй хүргэх боломж бүрдэж байгаа гэж НЗДТГ-аас мэдээллээ.
Тус төвийн барилга 1431.61 ам метр талбайтай, хоёр давхар бөгөөд эмч, рентген дуран, яаралтай тусламж, лабораторийн өрөө болон бусад өрөө тасалгаанаас бүрдсэн зохион байгуулалттай байх аж. Мөн гүйцэтгэгчээр “Мон Хаус” компани ажиллаж, захиалагчийн техник хяналтыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар хэрэгжүүлэн ажиллажээ.


