Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ.
Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:
– “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-ийн өр төлбөрийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
– Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төсөл
-“Тогтоол хүчингүй болгох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /“Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах эрх олгох тухай” Засгийн газрын 2024 оны 136 дугаар тогтоол/
-“Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл:
-Хөгжмийн зохиолын шилдэг бүтээл шалгаруулах, улсын санд худалдан авах, хадгалах, ашиглах журам;
-Дүрслэх урлагийн шилдэг бүтээл шалгаруулах, улсын санд худалдан авах, хадгалах, ашиглах журам;
-Утга зохиолын шилдэг бүтээл шалгаруулах, улсын санд худалдан авах, хадгалах, ашиглах журам./
Танилцах асуудал
– Монголын Эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбоотой хийж буй хэлэлцээрийн талаар
– Эдийн засгийн эрх чөлөөний тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн боловсруулалтын явцын талаар
– Төрийн болон албаны нууцын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын талаар
– Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ боомтын хил дамнасан төмөр зам, Эрээнцав-Чойбалсан-Бичигт чиглэлийн зүүн босоо төмөр замын төслүүдийн талаар
