БХЯ: Зэвсэгт хүчний Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх төвийн чадамжийг бэхжүүлнэ

“Монгол улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн төсөлд Батлан хамгаалах салбарын “Зэвсэгт хүчний Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх төвийг бэхжүүлэх” ажил тусгагдлаа.

Төрийн цэргийг бэхжүүлж, энхийг дэмжих ажиллагааны үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх хүрээнд хэрэгжүүлэх тус төсөл хэрэгжсэнээр Монгол улсын Батлан хамгаалах салбарын кибер аюулгүй байдлын чадавх сайжирч, кибер орон зай дахь урьдчилан сэргийлэх, илрүүлэх, хариу арга хэмжээ авах ажиллагааны шуурхай байдал нэмэгдэнэ.

Түүнчлэн, кибер хамгааллын чиглэлээр цэргийн мэргэжилтэн, инженер, шинжээчдийг бэлтгэх, давтан сургах тогтолцоо бүрдэж, гадаад орнуудтай мэдээллийн аюулгүй байдлын стратегийн түншлэл хөгжих, Зэвсэгт хүчний бүтцэд шинэ технологид суурилсан анги, нэгж байгуулагдах зэргээр Үндэсний аюулгүй байдал, мэдээллийн дархлаагаа бэхжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх юм гэж БХЯ-наас мэдээллээ.

Энэ мэдээг хуваалцах :

2 thoughts on “БХЯ: Зэвсэгт хүчний Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх төвийн чадамжийг бэхжүүлнэ

  1. Great site you have here but I was curious if you knew of any community forums that cover the same topics discussed here?
    I’d really like to be a part of group where I can get feed-back from other knowledgeable individuals that share the same interest.
    If you have any recommendations, please let me know. Thank you!

    Also visit my site; Investra Gpt Recenzja

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.