Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Бидний бахархал” төслийн хүрээнд улс орон даяар өрнүүлж буй “Эх оронч 10000” сургалт өнөөдөр Есөнбулаг суманд болж байна.
Сургалтад Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид хамрагдаж, эх орондоо хайртай гэдэг үзэл суртлыг ойлгож, эх орноороо бахархах, үнэт зүйлсээ хамгаалахад юу чухал талаар харилцан ярилцаж байна.
Төслийн үйл ажиллагаа 21 аймагт өрнөх бөгөөд Өвөрхангай аймгаас эхэлсэн сургалт гурав дахь аймаг буюу Говь-Алтай аймагт ийнхүү үргэлжилж байна.
Иргэд, залуусын эх оронч ухамсар, хариуцлага, үндэсний үнэт зүйлсийг төлөвшүүлэх, төр, нийгмийн өмнө хүлээх үүргээ ухамсарлахад уг төсөл чиглэж байгаа аж.

Do you have a spam problem on this site; I also am
a blogger, and I was wondering your situation; we have developed some nice practices and we
are looking to trade methods with other folks, why not shoot
me an email if interested.
Here is my web blog … bokep terbaru