Байнгын асаргаа шаардлагатай хүүхдийг тодорхойлох өвчин, гэмтлийн жагсаалтыг шинэчилнэ

“Байнгын асаргаа шаардлагатай 0-16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн өвчин, гэмтлийн жагсаалт, шалгуур үзүүлэлт”-ийн нэр томьёог олон улсын гэрээ, конвенцод нийцүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлэх үйлчилгээнд Олон улсын үйл ажиллагаа, хөгжлийн бэрхшээлийн ангиллыг ашиглаж эхлэх зорилгоор ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

ГБХНХЯ-ны мэдээлснээр, ажлын хэсэг нь 0-18 насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг тодорхойлох өвчин гэмтлийн жагсаалт, байнгын асаргаа шаардлагатай хүүхдийг тодорхойлох өвчин гэмтлийн жагсаалтыг тус тус боловсруулах юм.

АШУҮИС-ийн хүүхдийн анагаахын тэнхимийн багш, Хүүхэд судлалын мэргэжлийн зөвлөлийн гишүүн О.Солонго, АШУ-ны доктор Г.Соёлгэрэл нар зөвлөхөөр ажиллаж, журмыг энэ ондоо багтаан боловсруулан батлуулахыг зорьж байгаа аж.

2025 оноос эхлэн байнгын асаргаа шаардлагатай хүүхдүүдийн амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж 6 хувиар, үүнээс хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа асран хамгаалагчийн асаргааны тэтгэмжийг 30 хувиар нэмэгдүүлэн олгож эхэлсэн.

Түүнчлэн энэ оноос сургууль, цэцэрлэгт тогтмол хамрагдах боломжгүй хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн дэмжлэг үзүүлэх ажлыг эхлүүлэн дэмжих төвүүдэд санхүүжилт олгож байна. Мөн энэ оны 12 сараас байнга живх хэрэглэдэг хүүхдүүдэд живхний хөнгөлөлтөд 600,000 төгрөг олгохоор болж бэлтгэл ажлыг хангаж байна гэж харьяа яамнаас мэдээллээ.

Энэ мэдээг хуваалцах :

2 thoughts on “Байнгын асаргаа шаардлагатай хүүхдийг тодорхойлох өвчин, гэмтлийн жагсаалтыг шинэчилнэ

  1. I’m amazed, I have to admit. Rarely do I come
    across a blog that’s equally educative and engaging, and let
    me tell you, you’ve hit the nail on the head. The issue is an issue that not
    enough men and women are speaking intelligently about. I’m very happy I found this during my search for
    something regarding this.

    Visit my web page video video sex mới nhất

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.