УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Архангай аймгийн хувиараа бизнес эрхчлэгчдийн гол төлөөлөл болох бичил үйлдвэрлэл, үйлчилгээ худалдаа эрхлэгчдийн төлөөллийг оролцуулан “Бичил бизнес эрхлэгчдийг дэмжих тухай” хуулийн төслийг боловсруулж буйгаа танилцуулан, тэдний санал, зөвлөмжийг сонслоо.
Хувийн хэвшлийн зүгээс Бичил бизнес эрхлэгчдийг дэмжих тухай хуулийн төсөл дээр дараах саналуудыг дэвшүүлжээ. Үүнд:
– Хувь хүн болон ахмадууд заавал компани байгуулахгүйгээр үйл ажиллагаа явуулах боломж болон бичил бизнес эрхлэхэд дэмжлэг үзүүлэх зохицуулалтыг тусгасан эсэх,
– Зээл санхүүжилтийн дэмжлэгийг зөв хүнд нь хүргэх, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд тавигддаг шаардлагуудыг бичил бизнес эрхлэгчид хангадаггүйг өөрчлөх, тусгайлан дэмжих,
-Авлигал, төрийн хүнд суртал нь хяналт стандарт, дүрэм журам гэх нэрийн дор хэрэгждэг бөгөөд хүнд суртал их байгааг сайтар зохицуулах,
– Худалдаа, үйлчилгээг чөлөөтэй эрхлэх зохицуулалтыг бий болгох,
– Ахуй үйлчилгээний цэгүүдийг сум, аймагт бий болгох,
– Аймгийн хэмжээнд төв захтай болох, монополчилсон байдалд анхаарал хандуулах зэрэг саналыг дэвшүүллээ.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн эдгээр бизнес эрхлэгчдээс гарсан саналуудыг нэг бүрчлэн анхаарч, хуулийн төсөлд шаардлагатай зохицуулалтуудыг нэмж тусгана хэмээн өөрийн цахим хуудсаар дамжуулан илэрхийллээ.