ЕБС-д сурч буй ялгаатай хэрэгцээтэй суралцагчийн нөхцөл байдалтай танилцлаа

Нийслэлийн ерөнхий боловсролын Голомт сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, “Тэгш хамруулах боловсрол”-ын арга зүйн дэмжлэг үзүүлэх, зөвлөн туслах үйл ажиллагааг Боловсролын ерөнхий газрын Тэгш хамруулах боловсролын хэлтсийн дарга, мэргэжилтэн мөн нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтнүүд хамтран \2025.11.14\ зохион байгуулжээ.

Зөвлөн туслах үйл ажиллагааны хүрээнд:

🔘Ялгаатай хэрэгцээтэй суралцагч боловсрол эзэмшихэд ашиглах ном, гарын авлага, сургалтын хэрэглэгдэхүүн, сургалтын орчин, нөхцөл, туслах хэрэгсэл, тоног төхөөрөмжийг хүртээмжтэй хэлбэрээр бүрдүүлсэн эсэх, хүүхдийн хөгжлийг дэмжих танхимын үйл ажиллагаатай танилцах;

🔘Суралцагчийн ялгаатай хэрэгцээ, онцлогийг харгалзан, дэмжлэг үзүүлэн ажиллах чиглэлийг сургалтын үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлж буй эсэх;

🔘Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт болон ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөтэй танилцаж, ялгаатай хэрэгцээтэй суралцагчдад боловсрол эзэмшихэд тулгарч буй асуудал, бэрхшээлийг судлах;

🔘Ялгаатай хэрэгцээтэй суралцагчид шаардлагатай тохирох хэрэглэгдэхүүн, төсөв санхүүжилт, зардал болон тус суралцагчтай ажиллаж байгаа багш, багшийн туслахын нэмэгдэл хөлс олгож буй талаар нөхцөл байдалтай танилцах;

🔘Багш ажилчдыг тэгш хамруулах боловсрол, ялгаатай хэрэгцээтэй хүүхэдтэй ажиллах арга зүйн мэдлэг, эерэг ойлголт, хандлагыг нэмэгдүүлэх чиглэлээр сургалт, зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллалаа.

СУРГАЛТААР:

-Тэгш хамруулах боловсролын хууль эрх зүйн орчин, хэрэгжилтэд анхаарах асуудал;

-Дэмжлэгийн багийн төлөвлөгөө,үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал;

-Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө, боловсруулах хэрэгжүүлэхэд анхаарах асуудал сэдвүүдээр сургалт зохион байгуулж, тус сургуулийн удирдлага, багш нар хамрагдлаа.

Зөвлөн туслах үйл ажиллагаанд хамрагдсан Голомт сургууль нь нийт 2800 суралцагчтай. Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөгөөр 20 суралцагч хичээллэж байна.

-Налайх дүүрэг:

-Голомт сургууль нь тухайн өдөр хүүхдийн хөгжлийг дэмжих танхимын нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулав. Мөн тус сургуулийн бага боловсролын багш Г.Буянтогтох нь Домоос үүссэн домог, Ул мөр зэрэг аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдийн тухай тууж номыг бичиж, аутизм гэдэг нь нийгмийн харилцааны эмгэг бөгөөд аутизмтай хүмүүсийн онцлог, тэдгээр хүмүүсийн өвөрмөц зан төлөв, тэднийг нийгэмшүүлэх, хүлээн зөвшөөрч зэрэгцэн хөгжих талаар нийгэмд таниулахыг зорьж, уран зохиолоор дамжуулан хүүхэд багачууд төдийгүй, нийгэмд эерэг нөлөөллийг үзүүлж байна.

-Налайх дүүргийн 123-р цэцэрлэгийн багш нарын хүсэлтээр ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэхэд анхаарах асуудлын талаар зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллалаа гэж Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.