Ө.Даариймаад Хүнсний Үйлдвэрлэл, Технологийн Их сургуульд үнэ төлбөргүй мэргэжлээ дээшлүүлэх батламж гардуулжээ

Ойрын өдрүүдэд Монголчуудын хайр хүндэтгэлийг хүлээгээд буй Өлзийхүүгийн Даариймаа охиныг Хүнсний Үйлдвэрлэл, Технологийн Их сургуульд бакалаврын боловсрол эзэмших хүртэл үнэ төлбөргүй суралцах батламж гардуулжээ.

Ө.Даариймаа нь 2020-2023 онд Хүнс, Технологийн Политехник Коллежийн “Талх, нарийн боов гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэл” мэргэжлээр төгсөж, суралцаж байх хугацаандаа Артизан ХХК /Tous Les Jours Mongolia/-д дадлагажиж, улмаар тухайн байгууллагад ажилд орсон аж.

Ийнхүү төрөлх сургууль нь цаашид мэргэжлээ дээшлүүлэн Ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн техник технологич мэргэжлээр 1,5 жилийн хугацаанд техникийн боловсрол, Хүнсний Үйлдвэрлэл, Технологийн Их сургуульд Хүнсний чанар аюулгүй байдал мэргэжлээр шатлан 2,5 жил суралцаж Бакалаврын боловсрол эзэмших хүртэл үнэ төлбөргүй суралцах батламж гардууллаа.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.