2025 оны туухайт спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-д Хайнинг хотод зохион байгуулагдлаа. Тэмцээнд Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын Холбооны хээрийн зангилгааны инженер, ОУХМ, дэслэгч Б.Ундрах хос алтан медаль хүртжээ.
Тэрээр ҮБХИС-ийн сонсогч байхдаа туухай өргөлтийн спортоор 2023, 2024 онд дэлхийн аваргын алтан медаль, 2023 онд Азийн аваргын алтан медалийг хүртсэн бахдам амжилтын эзэн юм. Ийнхүү дэслэгч Б.Ундрах дэлхийн аваргаас 4 алтан медаль хүртээд байна.



