Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн 6 настнуудын шүдний эмгэгийн эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийг хийх хувийн шүдний эмнэлгүүдийн эмч, эмчийн туслах нарт зориулсан сургалт Эрүүл мэндийн яаманд болж байна.
Энэ сургалтад оролцсон эмч нар ЕБС-ийн 6 настай хүүхдүүдийн шүд цоорол, амны хөндийн эмгэгийн илрүүлэг үзлэгийг хийх бөгөөд үзлэг 10, 11 дүгээр сард зохион байгуулагдана.
Үзлэг хийгдсэний дараа эмчилгээ, эрүүлжилтийг эцэг эх, асран хамгаалагч, сургууль, эрүүл мэндийн байгууллага хамтран зохион байгуулна хэмээн Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.