Говь-Алтай: Баруун бүсийн аймгуудын усны нөөцийн асуудлыг хэлэлцлээ

Баруун бүсийн хэмжээнд цэнгэг усны нөөцийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, үр дүнгийн талаар зөвлөлдөж, 2026 оны ажлын төлөвлөгөөг боловсруулах зорилготой уулзалт Говь-Алтай аймгийн Алтай хотод боллоо. Тус уулзалтад сав газрын байгууллагуудын 12 төлөөлөгч, мөн Ховд, Увс, Говь-Алтай, Баян-Өлгий аймгуудын Байгаль орчны газрын дарга, усны асуудал хариуцсан мэргэжилтнүүд оролцов.

Уулзалтаар “Усны нөөцийн зүй зохистой ашиглалт ба санхүүжилтийн механизм”, “Усны нөөцийн хамгаалал, хэрэгжүүлэх арга зам” сэдвийн хүрээнд мэдээлэл солилцож, тулгамдсан асуудлыг тодорхойлон шийдэлд хүрэх юм.

Уулзалтыг аймгийн Засаг даргын орлогч М.Алтангэрэл нээж, усны нөөцийн хамгаалал, ашиглалтын бодлогыг хэрэгжүүлэхэд талуудын оролцоог хангахын ач холбогдол, тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл өглөө.

Эх сурвалж: Говь-Алтай аймгийн ЗДТГ

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.