УОК-ын дарга Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг Архангай аймгийн Онцгой комиссыг өнөөдөр өглөө хуралдуулж, цаг үеийн мэдээлэл сонслоо. Аймгийн Засаг даргын орлогч Ч.Батнайрамдал өвөлжилт, хаваржилтад бэлтгэсэн байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.
Хурлын төгсгөлд аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид “Булган, Төвшрүүлэх, Ихтамир, Өгийнуур сумын ЭМТ-үүд мөн Хотонт сумын ЗДТГ-т хэрэгцээтэй байгаа автомашины асуудлыг шийдвэрлэж өгөхийг УОК-оос хүслээ.
УОК-ын дарга Т.Баярхүүгийн зүгээс дээрх асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллана гэдгээ илэрхийлэв гэж Архангай аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.



