ЕБС-д сурч буй ялгаатай хэрэгцээтэй суралцагчийн нөхцөл байдалтай танилцав

Нийслэлийн ерөнхий боловсролын 34, 89, 163 дугаар сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, “Тэгш хамруулах боловсрол”-ын арга зүйн дэмжлэг үзүүлэх, зөвлөн туслах үйл ажиллагааг Боловсролын ерөнхий газрын Тэгш хамруулах боловсролын хэлтсийн мэргэжилтнүүд 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгууллаа.

Зөвлөн туслах үйл ажиллагааны хүрээнд:

  • Ялгаатай хэрэгцээтэй суралцагч боловсрол эзэмшихэд ашиглах ном, гарын авлага, сургалтын хэрэглэгдэхүүн, сургалтын орчин, нөхцөл, туслах хэрэгсэл, тоног төхөөрөмжийг хүртээмжтэй хэлбэрээр бүрдүүлсэн эсэх, хүүхдийн хөгжлийг дэмжих танхимын үйл ажиллагаатай танилцах;
  • Суралцагчийн ялгаатай хэрэгцээ, онцлогийг харгалзан, дэмжлэг үзүүлэн ажиллах чиглэлийг сургалтын үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлж буй эсэх;
  • Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт болон ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөтэй танилцаж, ялгаатай хэрэгцээтэй суралцагчдад боловсрол эзэмшихэд тулгарч буй асуудал, бэрхшээлийг судлах;
  • Ялгаатай хэрэгцээтэй суралцагчид шаардлагатай тохирох хэрэглэгдэхүүн, төсөв санхүүжилт, зардал болон тус суралцагчтай ажиллаж байгаа багш, багшийн туслахын нэмэгдэл хөлс олгож буй талаар нөхцөл байдалтай танилцах;
  • Багш ажилчдыг тэгш хамруулах боловсрол, ялгаатай хэрэгцээтэй хүүхэдтэй ажиллах арга зүйн мэдлэг, эерэг ойлголт, хандлагыг нэмэгдүүлэх чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллалаа.

Хан-Уул дүүрэг:

  • Зөвлөн туслах үйл ажиллагаанд хамрагдсан Нийслэлийн ерөнхий боловсролын 34 дүгээр сургууль нь нийт 5285 суралцагчтай бөгөөд ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөгөөр бага ангийн 20, дунд ангийн 3 нийт 23 суралцагч хичээллэж байна. Хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд анги удирдсан багш нар 7 хоногт 2 удаа 40 минутаар ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөний дагуу ажиллаж байна.

Мөн МУБИС-ийн Тусгай хэрэгцээт боловсролын тэнхим болон Нийслэлийн ерөнхий боловсролын 63 дугаар сургуультай хамтран ажиллаж, ялгаатай хэрэгцээтэй хүүхэдтэй ажилладаг багш нартаа арга зүйн дэмжлэг үзүүлж байна.

  • Нийслэлийн ерөнхий боловсролын 89 дүгээр сургууль нь нийт 1968 суралцагчтай. Үүнээс ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөгөөр 13 суралцагч хичээллэж байна. Удирдлагын багийн хамтын ажиллагаа, чиглүүлгээр Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөг Боловсролын сайдын 2025 оны 05 дугаар 06-ны өдрийн А/196 дугаар тушаалын аргачлалын дагуу боловсруулан ажиллаж байна.
  • Нийслэлийн ерөнхий боловсролын 163 дугаар сургууль нь нийт 3800 суралцагчтай. Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөгөөр бага ангийн 16, дунд ангийн 4 нийт 20 суралцагч хичээллэж байна. Ялгаатай хэрэгцээтэй сурагчдын онцлогийг харгалзан сонирхсон дугуйлан, секцэд хамруулан суралцагчдыг хөгжихөд дэмжлэг үзүүлж байна. Хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд багшийн туслах ажиллаж байна.

Мөн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо болон Нийслэлийн ерөнхий боловсролын 63 дугаар сургуультай хамтран ажиллаж, ялгаатай хэрэгцээтэй хүүхэдтэй ажилладаг багш нартаа арга зүйн дэмжлэг үзүүлж байна.

Энэ мэдээг хуваалцах :

One thought on “ЕБС-д сурч буй ялгаатай хэрэгцээтэй суралцагчийн нөхцөл байдалтай танилцав

  1. First off I want to say wonderful blog! I had a quick question in which I’d like to ask if you don’t mind.

    I was curious to know how you center yourself and clear your mind
    before writing. I’ve had a difficult time clearing my thoughts in getting my thoughts out there.
    I truly do take pleasure in writing however it just seems like the first 10 to 15 minutes
    are generally lost simply just trying to figure out how to begin.
    Any suggestions or hints? Kudos!

    Also visit my blog post: 888new

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.