Батлан хамгаалахын сайдын нэрэмжит “Шинжлэх ухаан, технологи, инновацын шилдэг бүтээл”-ийн эзэд тодорлоо

Батлан хамгаалахын сайдын нэрэмжит “Шинжлэх ухаан, технологи, инновацын шилдэг бүтээл”-ийн эзэд тодорлоо.


Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг энэхүү шалгаруулалтад энэ жил яамны харьяа эрдэм шинжилгээ, сургалтын байгууллага, Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, тэдгээрийг түшиглэсэн туршилт, судалгааны төвүүдээс нийт 50 гаруй эрдэмтэн, судлаач, залуу зохион бүтээгчдийн туурвисан 54 бүтээл нэр дэвшин өрсөлдлөө.

Шинжлэх ухааны ач холбогдлыг нэмэгдүүлэх, өнөө үеийн дэвшилтэт технологи, хиймэл оюунд суурилсан инновацын болон кибер аюулгүй байдал, бусад төрлийн программ хангамжийн бүтээлүүдийг дэмжих, салбарын эрдэмтэн судлаачдын идэвх, санаачилгыг өрнүүлэх зорилгоор “Шилдэг бүтээл шалгаруулах журам”-ыг шинэчлэн баталж, “Хиймэл оюун, программ хангамжийн төрөл”-ийг шинээр бий болгосон төдийгүй гурван чиглэл, найман төрөл тус бүрээр гурван шилдэг бүтээлийг тодруулж, мөнгөн урамшууллын дүн ч нэмэгдсэнээрээ онцлогтой.

Энэ жилийн шалгаруулалтын “Аюулгүй байдал судлал”-ын төрөлд “Аюулгүй байдал ба хөгжил: онол, бодлого, практик” бүтээлээрээ БХЭШХ-ийн захирал, доктор (Ph.D) дэд профессор хурандаа Т.Мөнх-Оргил шалгарсан бол “Батлан хамгаалах судлал” болон “Цэргийн шинжлэх ухаан” төрөлд БХЭШХ-ийн Батлан хамгаалах судлалын төвийн Эрдэм шинжилгээний ажилтан профессор Ц.Дашзэвэг тэргүүлжээ. Мөн “Цэргийн түүх судлал” төрөлд БХЭШХ-ийн Цэргийн түүх судлалын эрдэм шинжилгээний ахлах ажилтан доктор (Ph.D) профессор Т.Эрдэнэхишиг, “Цэргийн зэвсэглэл, техник” төрөлд ҮБХИС-ийн ЦНДС-ийн Ерөнхий цэргийн тэнхимийн багш ахлах багш хошууч Д.Ганхөлөг нарын судлаач эрдэмтэд шалгарсан байна.

Мөн Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн “Радио-электроникийн туршилт, судалгааны төв”-ийн хамт олон “Цэргийн технологи, инновацын дэвшил” төрөлд тэргүүлсэн бол “Шинэ бүтээл, оновчтой санал” төрөлд Зэвсэгт хүчний 274 дүгээр тусгай салбарын захирагч, ахмад Х.Ариунболд тэргүүллээ. Шинээр бий болгосон “Хиймэл оюун ухаан, программ хангамж” төрөлд Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн Программ хангамжийн төвийн инженер, ахлах дэслэгч М.Батболор, “Залуу судлагч, зохион бүтээгч” төрөлд Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн Цэргийн зэвсэглэл засварын цехийн Буудлагын зэвсгийн засварын хэсгийн дарга дэслэгч О.Базаррагчаа нарын судлаачид шалгарсан юм.

Ташрамд дурдахад, энэ жил анх удаа энэхүү шалгаруулалтад сонсогчийн бүтээл шалгарсан нь ҮБХИС-ийн ЦНДС-ийн Артиллери, Зэвсгийн тэнхимийн 4 дүгээр дамжааны сонсогч Т.Түвшинбат байсан нь батлан хамгаалах салбарын эрдэм шинжилгээ судалгааны ирээдүй гэрэлтэй байгааг илтгэнэ гэж БХЯ-наас мэдээллээ.

Энэ мэдээг хуваалцах :

3 thoughts on “Батлан хамгаалахын сайдын нэрэмжит “Шинжлэх ухаан, технологи, инновацын шилдэг бүтээл”-ийн эзэд тодорлоо

  1. Hello, i think that i saw you visited my blog so i came
    to “return the favor”.I’m trying to find things to
    improve my website!I suppose its ok to use
    a few of your ideas!!

    Here is my webpage; Memory Lift

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.