Олон улсын жүдо бөхийн холбооны хуанлид багтсан “Их дуулга” ангиллын 2025 оны сүүлийн тэмцээн энэ сарын 6-нд Японы Токио хотноо эхэлнэ.
Хоёр өдөр үргэлжлэх тус тэмцээнд 43 орны 320 гаруй жүдоч оролцохоор мэдүүлэг өгчээ. “Бага ДАШТ” хэмээн нэрлэдэг энэхүү тэмцээнд манай улсаас эрэгтэй ес, эмэгтэй долоон жүдоч оролцохоор пүрэв гарагт Японыг зорих гэж байна. Токиогийн “Их дуулга” тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-д Б.Сүхбат, К.Ёолк, 66 кг-д Б.Эрхэмбаяр, 73 кг-д О.Уранбаяр, Л.Анхзаяа, 81 кг-д Н.Жангарай, 90 кг-д Ц.Дагвадорж, +100 кг-д Б.Гончигсүрэн, О.Цэцэнцэнгэл, эрэгтэйчүүдийн 48 кг-д Ж.Анударь, 52 кг-д М.Нандин-Эрдэнэ, 57 кг-д Л.Сосорбарам, Т.Ариунзаяа, 63 кг-д Л.Энхрийлэн, Х.Ариунтунгалаг, -78 кг-д О.Хүслэн нар зодоглоно.
