Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, Ерөнхий сайд Г.Занданшатарын ажлын албанд ажиллахаар болсон.
Түүний товч намтарыг танилцуулъя.
Тэрбээр, аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр гурав дахь удаагаа сонгогдсон байна. Мөн 2020-2024 онд аймгийн Засаг даргаар ажилласан бөгөөд түүнийг 2024 онд улираан томилжээ.
1999 онд МУТИС-ийн КТМС-ийг бизнесийн удирдлага, 2002 онд Удирдлагын академийг төрийн удирдлага мэргэжлээр тус тус төгссөн.
Ажлын туршлага:
- 2000-2001 онд аймгийн ЗДТГ-ын Хүний нөөцийн ажилтан
- 2001-2003 онд Дэлхийн зөн ОУ-ын байгууллагад Салбарын зохицуулагч
- 2003-2005 онд “Монгол шуудан” ХХК-ийн салбарын захирал
- 2007-2012 онд Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга
- 2012-2018 онд “Их богд зам” ХХК-ийн захирал
- 2018-2020 онд “Эрдэнэс монгол” ХХК-ийн санхүүгийн газрын захирал
- 2020-2024 онд Баянхонгор аймгийн Засаг дарга
