Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын БНХАУ, Монгол Улсыг хариуцсан товчооны захирал ноён Чанхи Ли-г хүлээн авч уулзлаа.
Талууд хамтран хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, түүний үр дүн, нийгмийн түншлэлийн гурван талт тогтолцоог бэхжүүлэх, залуучуудын ажил хөдөлмөр эрхлэх сонирхлыг нэмэгдүүлэх, цалин хөлсийг нэмэгдүүлэхдээ бүтээмжийг давхар өсгөх зэрэг асуудлаар санал солилцжээ.
Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагатай хамтран Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих (YEPP) төслийг амжилттай эхлүүлж ноос ноолуур, зочлох үйлчилгээний салбарын залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар хөдөлмөрийн нөхцөл, бүтээмжийг нэмэгдүүлэх, хүний нөөцийн бодлого, ажлын байрны менежментийг сайжруулахаар ажиллаж байна.
Төсөл эхлээд удаагүй ч тодорхой үр дүн гарч байгаа талаар талууд байр сууриа илэрхийлсэн. Сайдын зүгээс Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих (YEPP) төслийн хамрах хүрээг өргөтгөн бусад салбарт хэрэгжүүлэх, ХАБЭА-н хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд ОУ-н туршлага, ялангуяа Солонгос /KOSHA/, Германы туршлагаас судлах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, залуучуудад хөдөлмөр эрхлэх, нийгмийн даатгал төлөхийн үр өгөөжийг сурталчлан таниулах, ойлголт өгөх, бэлтгэх асуудлаар хамтарч ажиллах хүсэлтээ уламжилжээ.
Ноён Чанхи Ли, “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх гол хөшүүрэг нь хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, бүтээмжийг өсгөх, хүний нөөцийг бэлтгэх юм. Олон Улсын хөдөлмөрийн байгууллагын зүгээс төслийн хүрээ, үр дүнг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллана” гэлээ. Мөн хууль эрх зүйн шинэчлэл, Олон Улсын хөдөлмөрийн байгууллагын хөдөлмөрийн хяналтын тухай 81, 129 дүгээр конвенц болон Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай суурь конвенц болох 187-д Монгол Улс нэгдэн орох үйл ажиллагааг үргэлжлүүлэн дэмжин ажиллахаа илэрхийллээ гэж харьяа яамнаас мэдээллээ.

Great website you have here but I was curious if
you knew of any discussion boards that cover the same topics discussed in this article?
I’d really like to be a part of group where I can get
advice from other experienced people that share the same interest.
If you have any suggestions, please let me know. Cheers!
Feel free to surf to my web blog … bokep indo