НҮБ-ын Хүүхдийн Сан, Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран TESO Group-ийн санхүүжилттэй хэрэгжүүлж буй “Цахим орчинд хүүхдээ хамгаалъя” төслийн хүрээнд хүүхэд, эцэг эх, асран хамгаалагч, багш, сургалтын байгууллагын ажилтанд цахим орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах цогц мэдлэг олгох сургалтын хөтөлбөрийг боловсруулаад байна.
Тус сургалтын хөтөлбөрөөр хичээл заах сургагч багш бэлтгэх арга зүйн сургалт зохион байгуулж, нийслэлийн 9 дүүргийн 30 нийгмийн ажилтан, багш ажилтан хамрагдлаа.
Эдгээр сургагч багш нар цаашид улсын хэмжээнд бүх ерөнхий боловсролын 847 сургуулийн багш, ажилтнуудад сургалт зохион байгуулна гэж НҮБ-ын Хүүхдийн сангаас мэдээллээ.

