БНХАУ-ын баруун хойд бүсийн политехникийн их сургуулийн магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

БНХАУ-ын баруун хойд бүсийн политехникийн их сургуулийн магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөрийн Сонгон шалгаруулалт зарлагдаж байна.

Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагаас хэрэгжүүлж буй “Сансрын хэрэглээний хөтөлбөр”-ийн хүрээнд сансрын технологийн хөгжлийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор БНХАУ-ын Баруун хойд бүсийн Политехникийн Их Сургуульд 2026 оноос элсэн орох Магистрын болон Докторын зэрэг олгохтэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг нээлттэйгээр зарлаж байна.

https://mddic.gov.mn/mn/2025/11/23105/

Хөтөлбөрийн тухай:

БНХАУ-ын Баруун хойд бүсийн Политехникийн Их Сургуулийн Олон Улсын Коллеж нь 2007 онд байгуулагдсан цагаасаа эхлэн Хятадын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн.

Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр

Хаяг: ЦХИХХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтэс, 213 тоот

Утас: 51 265104

Цахим шуудан: fr@mddic.gov.mn

    Энэ мэдээг хуваалцах :

    Хариулт үлдээнэ үү

    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.