Мексикийн Нэгдсэн Улсын анхны эмэгтэй ерөнхийлөгчөөр Клаудиа Шейнбаум сонгогдож,10-р сарын 1-нд тангаргаа өргөлөө.
Энэ үеэрээ тэр “Өөрчлөлтийн цаг ирлээ, эмэгтэйчүүдийн цаг ирлээ” хэмээн сэтгэл догдлон, бахдалтайгаар үгээ хэллээ. Цааш үргэлжлүүлэн “Би ээж, эмээ, эрдэмтэн, итгэл бишрэлтэй эмэгтэй бөгөөд өнөөдрөөс эхлэн Мексикийн ард түмний хүслээр ерөнхийлөгч боллоо” хэмээжээ.
Тэрээр эмэгтэйчүүдийн эрхийг онцгойлон дэмжиж ажиллах бөгөөд мөн Латин Америкийн хоёр дахь том эдийн засгийн түнш, олон улсын хөрөнгө оруулалтын найдвартай улс хэвээр үлдэхээ тангараглажээ.
Тэрээр энэ жил 62 настай бөгөөд сонгогчдын 60%-ийн саналаар ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулжээ.