Японы парламентын ордны эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөг нэмэх санаачилгад Ерөнхий сайд нь нэгджээ

Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын ордонд эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөний хүртээмжийг нэмэх санаачилгад нэгджээ.

Японы Парламентын гол хурлын танхимын ойролцоо эмэгтэйчүүдэд зориулсан зөвхөн нэг ариун цэврийн өрөөний 2 тасалгаа байдаг аж. Үүнийг 73 эмэгтэй гишүүн, эмэгтэй ажилтнууд, сэтгүүчид, зочид хувааж ашигладаг учраас хурлын өмнө урт дараалал үүсдэг байна.

Бүх Доод танхимын барилгад эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөө 9 (нийт 22 кабин), харин эрэгтэйчүүдийн 12 өрөө (67 кабин) байдаг гэнэ.

Японы парламентын ордныг эмэгтэйчүүд сонгууль өгөх эрхтэй болохоос өмнө буюу 1936 онд барьжээ. Харин 1945 онд Японд эмэгтэйчүүд санал өгөх эрхтэй болсон юм.

Энэ мэдээг хуваалцах :

2026 оны цэргийн бүртгэлийг нэгдүгээр сарын 7-23-нд зохион байгуулна

Хөвсгөл аймгийн төвд үерийн хамгаалалтын далан барих зардлыг ирэх оны төсөвт суулгана

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.