Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улсын Батлан хамгаалах яамдын харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд “Эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдал: Зөрчил мөргөлдөөн дэх бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх” сэдэвт сургалтыг 2025 оны 12 дугаар сарын 03, 04-ний өдрүүдэд зохион байгуулж байна.
Тус сургалтыг Франц Улсын сургагч багш, хошууч Сабрина Зитуни удирдан явуулж, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Төрлийн цэргийн командлал, нэгтгэл, анги, байгууллагуудын жендэрийн асуудал эрхэлсэн албан тушаалтнууд оролцож байна.
Сургалтыг Батлан хамгаалах яамны СБТГ-ын дарга бригадын генерал Ч.Гандирваа нээж хэлсэн үгэндээ Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 60 жилийн ойн хүрээнд хүний эрх, жендэрийн тэгш байдлыг гадаад бодлогынхоо тэргүүлэх чиглэл болгосон Франц Улсын туршлагаас алба хаагчдаа сургаж буйд сэтгэл хангалуун буйгаа дурдлаа. Нөгөө талаар Монгол Улсын Зэвсэгт хүчний НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны үүрэг оролцоо, нэр хүнд өндөр байгаа энэ цаг үед манай алба хаагчид олон улсын хүмүүнлэгийн эрх зүй, хүний эрхийн өндөр мэдлэгтэй байх нь хамгийн чухал болохыг онцлон тэмдэглэв.
Хамтарсан сургалт “НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа-Зарчим, үнэт зүйл, сахилга бат”, “Эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдал, олон улсын хүмүүнлэгийн эрх зүй”, “Зөрчилтэй холбоотой бэлгийн хүчирхийллээс хамгаалах”, “Бэлгийн мөлжлөг ба хүчирхийлэл” зэрэг сэдвүүдийн явагдаж байна гэж БХЯ-наас мэдээллээ.



