Нийтийн эзэмшлийн 50 байршилд төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулж байна

Нийтийн эзэмшлийн 50 байршилд төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд хотын дарга Х.Нямбаатар төвийн зургаан дүүргийн удирдлага, ерөнхий архитектор, газрын алба, авто зам, ус суваг, цахилгаан түгээх, дулаан, Хөгжлийн корпорац зэрэг холбогдох байгууллагатай уулзалт хийж хамтран авто зогсоолыг сайжруулах менежментийн төслийг хэлэлцэв.

Тэрээр “Олон улсын жишигт хамгийн дээд тал нь гурван цаг хүртэлх хугацаанд төлбөртэй зогсоол ашиглуулдаг. Улаанбаатар хотод байгаа бүх автомашины зогсоолыг шинэ менежментэд оруулна. Дэлхийн хөгжсөн хотын жишгээр явъя гэвэл авто машины зогсоолууд менежменттэй байх шаардлагатай” гэв.

“Улаанбаатар хотын хөгжлийн корпорац” компаниас 50 байршилд төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төслийг үе шаттай хэрэгжүүлж байна.

Өнөөдрийн байдлаар 23 байршлыг зогсоол болгон тохижуулах ажил эхлээд байна гэж НЗДТГ-аас мэдээллээ.

Энэ мэдээг хуваалцах :

3 thoughts on “Нийтийн эзэмшлийн 50 байршилд төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулж байна

  1. Svět online casin se v posledních letech stále víc roste a českým
    hráčům přináší mnoho zajímavých platforem.
    Jedním z projektů, který působí opravdu slibně, je free spiny.
    Toto online casino nabízí široký výběr her od známých studií, takže si na své přijde úplně každý.
    Registrace je rychlá a intuitivní, rozhraní působí uživatelsky přívětivě a celé prostředí je plně optimalizované pro mobily.
    Zaujmou také promo akce, které potěší každého fanouška
    online zábavy. Pokud hledáte moderní platformu
    s českou podporou, určitě stojí za to
    ho navštívit.

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.