3933 нэгж талбар чөлөөлснөөр 14 байршилд 1050 хүүхдийн цэцэрлэг, 5760 хүүхдийн сургууль барина

Нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, гарааш, ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбайн байршилд ногоон байгууламжийг нэмэгдүүллээ.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилготой юм. НЗДТГ-ын мэдээлснээр, өнөөдрийн байдлаар 3933 нэгж талбар чөлөөлөөд байна.

Эдгээрээс инженерийн дэд бүтцийн 1021 нэгж талбар, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтөд 2332 нэгж талбар, нийгмийн дэд бүтцийн ажлын хүрээнд 580 нэгж талбар чөлөөлжээ. Мөн газар чөлөөлөх ажил үргэлжилж байгаа ажээ.
Газар чөлөөлснөөр
•   28 байршилд 60.3 км авто зам
•  13 байршилд 7.3 км урттай инженерийн шугам сүлжээ
•    Дулааны гурван станц
•  Таван байршилд 9.21 км үерийн хамгаалалтын далан
•    14 байршилд 1050 хүүхдийн цэцэрлэг, 5760 хүүхдийн сургууль
•   21 байршилд нийгмийн зайлшгүй хэрэгцээний бусад барилга байгууламж
• 17 сургуулийн орчимд 800 автомашины зогсоол
• 11575 айлын орон сууц барих нөхцөл бүрджээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.