Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Австри Улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Австри Улсын Европ, олон улсын харилцааны сайд Беате Майнл-Райзингер-ийн урилгаар тус улсад 2025 оны 12 дугаар сарын 4-5-нд айлчлал хийнэ.

ГХЯ-ны мэдээлснээр, айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Европ, олон улсын харилцааны сайд Беате Майнл-Райзингер-тэй албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцох юм. 

Мөн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Вена хотноо зохион байгуулах Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын Сайд нарын зөвлөлийн 32 дугаар уулзалтад оролцож, ЕАБХАБ-ын бие даасан институцийн удирдлага, гишүүн орнуудын төлөөлөгчидтэй хоёр талт уулзалт хийнэ. 

Монгол Улс, Бүгд Найрамдах Австри Улс 1963 оны 7 дугаар сарын 1-ний өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэхүү айлчлал нь Гадаад харилцааны сайдын түвшинд 1992 оноос хойш хэрэгжүүлж буй анхны айлчлал юм.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.