92 дугаар сургууль болон 16 дугаар цэцэрлэгийн засварын ажил дууслаа

Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, ерөнхий боловсролын 92 дугаар сургуулийн спорт заалны дээврийн 506.2 ам метр, дотор заслын 752.2 ам метр талбайн засварын ажил дууслаа. Мөн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 16 дугаар цэцэрлэгийн дээвэр болон гадна фасадын 1364 ам метр талбайн засварыг тус тус хийж дуусган, улсын комисс хүлээн авлаа.

Эдгээр засварын ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Өсөн үржих констракшн” ХХК хийж гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллав.



Энэ мэдээг хуваалцах :

Ховд: “Ардчилал” цомын төлөөх барилдаанд Улсын начин Г.Дармаажанцан түрүүлэв

Б.Мөнхсоёл: Бид хог хаягдлынхаа 97 хувийг газарт булж, ил задгай шатааж байна

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.