Хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр гадаад хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж, хөгжсөний 100 жилийн ой, Монгол Улс Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүүхдийн эрхийн конвенцод нэгдсэний 35 жилийн ой, Дэлхийн Зөн Олон Улсын байгууллага Монгол Улсад үйл ажилллагаа явуулж эхэлсний 30 жилийн ойг тохиолдуулан Хүүхэд-Хайр-Ирээдүй хүндэтгэлийн арга хэмжээг Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

Арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дэд тэргүүн Т.Аубакир, Монгол Улсад суугаа онц бөгөөл бүрэн эрхт элчин сайдууд, Олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцлоо.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа-2050, Монгол Улсын Засгийн газрын хамгийн том мега төсөл нь ХҮНИЙ ХӨГЖИЛ гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар илтгэлдээ онцлов.

Хүрэлцэн ирсэн элчин сайд, олон улсын байгууллагын төлөөллөөс хүүхдийн төлөө үйлсэд хувь нэмрээ оруулан, хүүхдийн эрх, хөгжил оролцоо, зөв төлөвшил, хүмүүжлийг дэмжих төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхийг хүслээ гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.