Хууль зүйн байнгын хорооны өнөөдөр /2025.12.09/-ийн хуралдаанаар Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийн 11-р зүйлийн 11.1 дэх хэсэг Хууль тогтоомжийн тухай хуулийн 27.1.1, 28.3.9 дэх заалтуудыг зөрчиж байна гэсэн зөвлөмжийг дэмжив. Байнгын хорооны гишүүд хуулийн төсөлд хууль хүчин төгөлдөр болох хугацааг нэмж тусгах талаар саналаа хэллээ.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах томилгооны сонсголыг 12-р сарын 24-ны өдөр зохион байгуулах товыг тогтоолоо.
Мөн Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдаанд бэлтгэх ажлын хэсгүүдийг тус тус байгуулав.

