ӨБХ: Өнгөрсөн 3 жилийн хугацаанд иргэдээс 1,564,080 өргөдөл гомдол, санал хүсэлтийг хүлээн авчээ

Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын мэдээллийг сонсов.

Засгийн Газрын Хяналт хэрэгжүүлэх газар нь төрийн захиргааны төв байгууллага болон түүний харьяа байгууллагууд, 21 аймгийн Засаг даргын Тамгын газарт ирүүлсэн иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авч Засгийн Газрын хуралдаанд танилцуулдаг. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд иргэдээс 1,564,080 өргөдөл гомдол, санал хүсэлтийг хүлээн авчээ.

Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэлэлцлээ. Тухайлбал, ахмадын тэтгэвэр, зээлтэй холбоотой асуудлаар нийт 2700 гаруй хүний гарын үсэг бүхий өргөдөл, гомдол, шаардлагыг Монголын Ахмадын холбоо болон “Ахмадын дуу хоолой” хөдөлгөөнөөс ирүүлсэнтэй холбогдуулан Өргөдлийн байнгын хорооноос Ажлын хэсэг байгуулагдсан.

Ажлын хэсэг тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, хугацааг уртасгах, тэтгэврийн доод хэмжээг 1 сая 500 мянган төгрөг болгож нэмэгдүүлэх, ахмадын асрах сувилах, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах гэсэн 4 багц өргөдлийн дагуу ажиллан тодорхой үр дүнд хүрсэнээ танилцуулав гэж тус байнгын хорооноос мэдээллээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.