Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсэн өдрөөр дараах хилийн боомт амарна

Монгол Улсын Үндэсний эрч чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсэн өдөр буюу 12 дугаар сарын 29-нд, шинэ оны эхний өдөр буюу 2026 оны нэгдүгээр сарын нэгэнд зарим хилийн боомт амарна.

Хил хамгаалах ерөнхий газрын мэдээлснээр, БНХАУ-тай авто замаар хиллэдэг Замын-Үүд, Булган, Бургастай, Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Бичигт, Баянхошуу, Хавирга боомт дээрх хоёр өдөр ажиллахгүй.

Харин ОХУ-тай авто замаар хиллэдэг Арцсуурь, Боршоо, Тэс, Цагааннуур, Ханх, Ульхан боомт энэ сарын 29-нөөс эхлэн нэгдүгээр сарын 8-ны өдрийг дуустал амрах юм. Агаарын болон төмөр замын хилийн боомтууд хэвийн ажиллана. 

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.