Олон улсын уулын өдөр тохиож байна

Олон улсын уулын өдөр өнөөдөр тохиож байна.

НҮБ-ын шийдвэрээр жил бүрийн 12 дугаар сарын 11-ний өдрийг “Олон улсын уулын өдөр” болгон албан ёсоор тэмдэглэдэг. Энэхүү өдрийн жил бүрийн уриа өөр өөр байдаг бөгөөд энэ жил “Мөсөн гол нь уул ус, хоол хүнс, амьжиргаанд чухал ач холбогдолтой” уриан дор тэмдэглэж байна.

НҮБ-ын Ерөнхий Ассамблей мөсөн гол, цас, мөс нь уур амьсгалын систем, усны эргэлтэд чухал үүрэг гүйцэтгэдэг, мөн мөсөн голын хурдан хайлалтын өргөн хүрээтэй нөлөөллийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор 2025 оныг Мөсөн голыг хамгаалах олон улсын жил болгон зарласан. 

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.