Орхон аймгийн Дэнж баг 38 жилийн дараа “Төрийн үйлчилгээний төв”-өө хүлээн авлаа

Орхон аймгийн Дэнж багийн 5500 гаруй иргэн 38 жилийн дараа бие даасан нэгдсэн барилга болох “Төрийн үйлчилгээний төв”-өө хүлээн авлаа.

Энэ тухай Батлан хамгаалахын сайд Д.Батлут:

“Яг нэг жилийн өмнө барилгын шавыг тавьж байсан Дэнж багийн хоёр ахмад маань өнөөдөр нэгдсэн төвийнхөө нээлтийн туузыг хайчилж, албан ёсны үйл ажиллагааг нь эхлүүллээ.

Тус төрийн үйлчилгээний нэгдсэн төвд багийн ажлын алба, өрхийн эмнэлэг, иргэний танхим, СӨХ, иргэдэд үйлчлэх төв зэрэг төрийн үйлчилгээний анхан шатны бүхий л нэгжүүд төвлөрөх юм.

МУ-ын ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ Орхон аймагт ажиллах үеэр миний бие болон Дэнж багийн ажлын алба, иргэдтэй хамтарч ерөнхий сайдад багийн байр байгуулах саналыг тавьж байв. Олны хүчээр эхлүүлсэн ажил өнөөдөр биеллээ олж байгаад баяртай байна” гэв.

Барилгын нийт төсөвт өртөг орон нутгийн 4.2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр “Мөнх МАЦУ” ХХК хийж гүйцэтгэжээ.

Энэ мэдээг хуваалцах :

One thought on “Орхон аймгийн Дэнж баг 38 жилийн дараа “Төрийн үйлчилгээний төв”-өө хүлээн авлаа

  1. Hey! I just wanted to ask if you ever have any trouble with hackers?
    My last blog (wordpress) was hacked and I ended up losing a few
    months of hard work due to no data backup. Do you
    have any methods to stop hackers?

    My webpage Open the Link

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.