Нефтьтэй орнуудын боксын дэлхийн цомоос “Аврагч”спорт хорооны тамирчид мөнгө, хүрэл медаль хүртлээ

ОХУ-ын Ханты Мансийск хотноо зохион байгуулагдсан нефтьтэй орнуудын боксын дэлхийн цомын тэмцээнээс ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник- спорт хорооны тамирчид мөнгө, хүрэл медалийг хүртлээ.

Энэ сарын 01-07-ны өдрүүдэд зохион байгуулсан 22 дахь удаагийн тус тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд Д.Ганболд мөнгө, 71 кг-ийн жинд Б.Мишээлт хүрэл медалийн эзэн болсон юм.

Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн 7 тамирчин оролцсон бөгөөд хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.