Волейболын лигийн “Бүх оддын тоглолт” маргааш болно

Монголын волейболын дээд лигийн 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй “Бүх оддын тоглолт” маргааш “Степп Арена” ордонд болно.

Үзэгчид, волейболын спорт сонирхогчдоос хамгийн өндөр санал авсан 28 тоглогч драфтаар хоёр багт хуваагдан өрсөлдөх энэхүү тоглолт эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 легионер тоглогч багтжээ. Эмэгтэйчүүдийн тоглолтын нэгдүгээр багийг “Хилчин”-ий Б.Халиунзаяа ахалж байна. Харин хоёрдугаар багийн ахлагч “Хөвсгөл долоон од”-ын Э.Анударь юм.

Харин эрэгтэйчүүдийн нэгдүгээр багийг “Дархан Могулс”-ын Г.Төрбат, хоёрдугаар багийг “Минтонетт Говь”-ийн Н.Бүрэнтөгс нар ахална.

Энэ үеэр уламжлал ёсоороо “Холимог оддын тоглолт”-ыг зохион байгуулах бөгөөд үндэсний бөхийн улсын аварга О.Хангай, “Фантастик” продакшны жүжигчин М.Баярбат нар багаа манлайлан дахин өрсөлдөхөөр болжээ. Өнгөрсөн жилийн “Холимог оддын тоглолт”-д улсын аварга О.Хангайгаар ахлуулсан бол хожиж байсан.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.