Пара тамирчид Азийн залуучуудын наадмаас найман медальтай ирлээ

Пара тамирчид Азийн залуучуудын наадмаас найман медальтай ирлээ. АНЭУ-ын Дубай хотод Азийн залуучуудын V пара наадамд оролцсон Монголын баг тамирчид гурван алт, гурван мөнгө, хоёр хүрэл, нийт найман медальтай өнөөдөр өглөө эх орондоо ирлээ. Тус наадамд 35 орны 1500 баг тамирчин 11 спортын төрөлд 481 медалийн төлөө өрсөлджээ. Түүнчлэн 650 албаны төлөөлөгч, 1000 сайн дурын ажилтан оролцсон аж.

Манай улсаас пара хөнгөн атлетикийн төрөлд 12, бочигийн спортод 5, пауэрлифтингээр 1тамирчин эх орноо төлөөлөн оролцохдоо төрийн далбаагаа найман удаа Дубайд мандуулсан байна. Тодруулбал, пауэрлифтингийн 54 кг-ын жинд залуучуудын дэлхийн дээд амжилтын эзэн, үндэсний шигшээ багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Д.Жигмэд алтан медаль хүртэв. Харин бөөрөнцөг түлхэлтийн F40, 41 ангилалд С.Ган-Эрдэнэ хошой алтан медалиар энгэрээ мялаалаа. Тэгвэл зээрэнцэг шидэлтийн F37 ангилалд Н.Амин-Эрдэнэ хос мөнгө, 800 метрийн гүйлтийн Т37 ангилалд С.Энх-Амгалан мөнгөн медаль хүртсэн байна. Харин U22 насны пара бочи төрлөөр эмэгтэйчүүдийн BC2 ангилалд Д.Дагмидмаа, хөнгөн атлетикийн 800 метрийн гүйлтэд М.Хүсэл-Эрдэнэ нар хүрэл медалийн тавцанд зогслоо.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.