Архангай: УИХ-ын гишүүн М.Энхцэцэг “Дулаан хангамж, Тархмал эх үүсвэр” сэдэвт уулзалт зохион байгуулав

Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг “Дулаан хангамж, Тархмал эх үүсвэр” сэдэвт уулзалтыг Архангай аймагт зохион байгууллаа. Тус уулзалтаар:

– Дулаан хангамжийн тухай анхдагч хуулийн төсөл

– Айл өрх, аж ахуй нэгжүүд нарны панель, батарейгаар хэрэглээгээ хангаад илүүдэл цахилгаанаа сүлжээ рүү зарж орлого болох боломжийн талаар танилцуулга хийв.

Мөн УИХ-ын гишүүн М.Энхцэцэг Архангай аймгийн сумдын цахилгаан хангамжийг найдваржуулах, хүчдлийн уналтыг багасгах төслүүдийг хэрэгжүүлэх талаар Архангай аймгийн засаг дарга, ИТХ-ын дарга, сумдын дарга нар болон холбогдох хүмүүстэй уулзаж, санал солилцжээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.