Өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 22-оос хүйтний ес эхэллээ.
Монголчууд эрт үеэс өвлийн цаг агаарын төлөв байдлыг есөн ес буюу 81 хоногоор ангилж, өвлийн туйл нар буцах өдрөөс эхлэн 81 хоногийг нялх гурав, идэр гурав, өтөл гурав гэж хуваадаг.
Ийнхүү өнөөдрөөс өдөр бага багаар уртасч, хүйтний улирлын ес эхэлж байна.
Есөн ес гэж юу вэ?
- Нэг ес – Нэрмэл архи хөлдөнө /12.22-12.30/
- Хоёр ес – Хорз архи хөлдөнө /12.31.01.08/
- Гурван ес – Гунан үхрийн эвэр хөлдөнө /01.09-01.17/
- Дөрвөн ес – Дөнөн үхрийн эвэр хөлдөнө /01.18-01.26/
- Таван ес – Тавьсан будаа хөлдөхгүй /01.27-02.04/
- Зургаан ес – Зурайсан зам гарна /02.05-02.13/
- Долоон ес – Довын толгой борлоно /02.14-02.22/
- Найман ес – Нал, шал болно /02.23-03.02/
- Есөн ес – Ерийн дулаан орно /03.03-03.12/
