Олон Улсын Архитекторуудын холбооноос жил бүрийн аравдугаар сарын эхний Даваа гарагийг “Дэлхийн архитектурын өдөр” болгон зарлажээ. 1985 оноос эхлэн энэ өдрийг тэмдэглэх болсон.
Архитектуруудын ур ухаан шингэсэн өвөрмөц содон барилгуудыг сонирхуулъя.
- “Luma Arles Cultural Centre” — Францын Арлес хотноо байрладаг бөгөөд Канад-Америк архитектур Франк Гери загварыг нь гаргасан. Барилгын гадна хэсэг нь 11000 ширхэг зэвэрдэггүй ган хавтангуудаас бүрддэг.
2. “The Arc at Green School” — Индонезийн Бали аралд байрладаг. Байгаль эхээс санаа аван 19 метр хулс модоор эх биеийг нь босгосон аж.
3. “Chapel of Sound” — БНХАУ-ын Чэндэ хотод байрладаг. Байгалийн чулуугаар баяжуулсан бетоноор баригдсан бөгөөд гадаа тайз, үзвэрийн тавцан, ногоон өрөө зэргийг багтаасан. Хүмүүсийг зүгээр л тайвширч, байгалийн дуу чимээг сонсоосой хэмээн энэхүү барилгыг загварчилжээ.
4. “Little Island Park” – АНУ-ын Нью-Йорк хотноо байрладаг. Нью-Йоркийн уур амьсгалд цэцэглэх чадвартай зуу гаруй төрөл зүйлийн уугуул мод, ургамлуудаар дүүрсэн байдгаас гадна цэцэрлэгт хүрээлэнгийн доод хэсэгт загас үржих таатай нөхцөлийг бүрдүүлжээ.
5. “Shanghai Astronomy Museum” — Шанхайн энэхүү музей нь 38000 м.кв бөгөөд дэлхийн хамгийн том одон орон судлалын музей юм.