48 дахь удаагийн дакар ралли 2026 уралдаан нийт 8000 км замыг туулж уралдах бөгөөд өчигдөр Янбу хотоос Янбу гэсэн чиглэлээр эхний өдрийн уралдаан болж өнгөрлөө. Энэ удаагийн Дакар раллид Монгол улсаас МУГТ Эрдэнэбилэгийн Халиунболд, ОУХМ Пүрэвдоржийн Мөрөн нар оролцож байгаа юм.

Нийт 14 хоног үргэлжлэх тус уралдааны эхний гараа өдөр 305 км чулуу, элс, хатуу шороон гадаргуутай замд явагдсан байна.

Тал нутгаас Дакарт төслийн тамирчин МУГТ Халиунболдын хувьд 305 км замыг 3 цаг 51 минут 45 секундэд туулсан амжилтаар нийт 120-н тамирчнаас 33-р байрт харин Ралли-2 төрөлдөө 20-р байранд орлоо.

ОУХМ П.Мөрөн ерөнхий дүнгээр 50-р байрт, харин Ралли-2 төрөлдөө 35-р байрт орсон байна.

Өнөөдөр уралдаан Янбу хотоос буйраа сэлгэж Алула хотын зүг хүлгийн жолоо залах бөгөөд нийт 504 км замд уралдаан болох юм.
